Парисын алдарт Эйфелийн цамхаг руу үл таних эрэгтэй авирснаас болж барилга доторх аялагч жуулчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлж үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоожээ.
Даваа гарагийн өдөр цамхаг руу учир битүүлэг шалтгаанаар авирсан этгээдийг цагдаа нар барьж саатуулсан байна. Эрэгтэйг баривчлахаас өмнө долоон цагийн турш цамхгийн үйл ажиллагааг түр зогсоож хаалгыг нь барьжээ. Хүний гараар бүтээсэн дэлхийн шилдэг гайхамшгуудын нэгд зүй ёсоор багтдаг Эйфелийн цамхаг 324 метр өндөр бөгөөд үүн рүү авирсан хүний зураг, бичлэг цахим ертөнцөд тархсан байна.
1889 онд баригдаж дууссан Эйфелийн цамхагт жил бүр долоон сая жуулчин зочлон ирдэг. Өнгөрсөн долоо хоногт үзэсгэлэнт Парис хотын гайхамшигт цамхаг 130 жилийн ойгоо тэмдэглэжээ.
Анх удаа үл таних этгээд цамхаг руу авирахыг оролдсон хэрэг биш юм. 2015 онд цамхаг руу авирахыг оролдсон гурван хүнийг болиулсан ба 2010 онд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй гэсэн сэрэмжлүүлгээс үүдэж хоёр ч удаа цамхаг дахь зочид, жуулчдыг нүүлгэн шилжүүлж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com