СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ: “GOT”-ын төгсгөлийн ангийг гаргаагүйд худалдааны дайн буруутай гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулсаар ирсэн HBO сувгийн бүтээл “Game of Thrones” цувралын төгсгөлийн анги даваа гарагт Азийн орнуудад цацагдсан билээ. Гэвч Хятадын шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байсан цувралынхаа сүүлчийн ангийг үзэж чадаагүйдээ Засгийн газар хоорондын худалдааны зөрчлийг буруутгасан байна.

Хятадад HBO-ын цувралуудыг гаргах эрхтэй Tencent видео сүлжээ даваа гарагийн өглөө “GOT” цувралын төгсгөлийн ангийг гаргаж чадахгүй болсон тул хойшлуулах мэдэгдэл хийжээ. “Мэдээлэл дамжуулагчид асуудал гарсан тул цувралыг шууд дамжуулан үзүүлэх боломжгүй болсон” гэснээс өөрөөр тайлбар өгөөгүй байна. Мөн цувралын төгсгөлийн ангийг хэзээ гаргахаа мэдэгдээгүй ажээ.

HBO сувгийн зүгээс контентыг дамжуулах эрхийн тал дээр ямар нэг асуудал үүсээгүй ба Tencent компаниас тодруулга авахыг үзэгчдэд санал мэдэгдсэн байна.

Дуртай цувралынхаа төгсгөлийн ангийг үзэж чадаагүй Хятадын шүтэн бишрэгчид Weibo цахим хуудсанд “Дараагийн удаад Хятад-Америкийг холбосон интернэт сүлжээг таслах уу” гэх зэргээр эсэргүүцэл илэрхийлжээ. Мөн цувралыг үзэхээр хэдий нь төлбөрөө төлсөн байсан хэрэглэгчид буцаан олгохыг шаардсан байна.

Жил гаруйн турш үргэлжилж буй Америк-Хятадын худалдааны дайн ойрын долоо хоногуудад хурцдаад байгаа юм. Хамгийн сүүлд Вашингтон дах Засгийн газар Хятадын технологийн компани Huawei-г хар жагсаалтад оруулснаар Google компани тус гар утсан дээрх Android үйлдлийн системд хориг тавихаа мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.