СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-09-27

Өнгөрсөн өвөл ханиадаар 80,000 хүн амиа алджээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Жилд дунджаар 12-56 мянган хүн ханиадтай холбоотой өвчнөөр амь насаа алддаг гэж АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвөөс мэдээллээ. Гэхдээ өнгөрсөн өвөл 80,000 хүн ханиадаар амиа алдсан нь тус улсын 40 гаруй жилийн түүхэнд гараагүй хамгийн их тоо болж байна. АНУ-д намар, өвлийн улиралд ханиад хамгийн их газар авч тархдаг. Халдварт өвчний хяналтын төвөөс нэмж мэдээлснээр өнгөрсөн өвөл ханиадаар өвчилж эмнэлэгт хэвтсэн болон амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд болон ахмад настнууд байжээ. Ханиаднаас урьдчилан сэргийлэх тарилга хийдэг ч хүн бүрийг бүрэн гүйцэд хамгаалахгүй байгаа  юм. Өвчтнүүдийн ханиад хүндэрвэл уушгины үрэвсэл, зүрхний шигдээс болж үхэлд хүргэж байгааг анхаарууштай.

Эх сурвалж: www.thedailybeast.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.