СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонези: Гурван кг мансууруулах бодис наймаалсан Францын иргэнд цаазын ял оноожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Франц улсын иргэн 35 настай Феликс Дорфин Индонезийн Ломбок арал руу гурван кг мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэж наймаалсан хэрэгт буруутгагдсан юм. Түүнийг прокурорууд 20 жилийн хорих шийтгэлээр ялласан ч Индонезийн шүүх ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноожээ.

Гэмт этгээд өнгөрсөн жилийн есдүгээр сард Ломбок арлын нисэх буудлаас баригдсан байна. Индонези улс хууль бус мансууруулах бодисны наймаа, хэрэглээг хуулиар хатуу чанга хорьж, наймаачдад цаазын ял оноох нь бий.

Дофины хууль бусаар наймаалах гэж байсан гурван кг мансууруулах бодисд экстэси, амфетамин зэрэг сэтгэхүйд ноцтойгоор нөлөөлдөг бодисууд байжээ. Мансууруулах бодис бүхий тээшийг Сингапурын нисэх буудлаас  авчирсан байна. Прокурорууд 20 жилийн хорих ялаас гадна 700,000 ам.долларын торгууль шаарджээ. Гэвч Түүнийг оргуулахад тусалсан хорих газрын харуул эмэгтэйг мөн баривчлан саатуулсан.

Индонези улсад 2016 оноос хойш цаазаар авах ял огт гүйцэтгээгүй боловч ялын дээд хэмжээ сонссон гадны иргэд  олноороо хоригдож байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.