СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Эрдэнэ: Авлигчдаар дүүрсэн Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-УИХ-ын гишүүн асан Н.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ энэ сарын 27-нд хэлэлцэхээр товлогджээ. Үүнээс улбаалаад Хэнтийн нөхөн сонгууль хоёр дахь удаагаа хойшилж магадгүй боллоо гэж үзэж байна?  

-ҮХЦ-д гаргасан энэ удаагийн гомдол их шуурхай явж байна. Цаанаа улс төрийн өнгө аястай нь харагдаж байгаа. Н.Гантулга хуулийн дагуу өргөдлөө гаргасан. УИХ өргөдлийг нь хүлээн авч, хуулийн дагуу чөлөөлсөн. Гэтэл судлаач Д.Ганхуяг "үндэслэл шалтгаан дурдалгүй, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгджээ" гэсэн байх юм. ?! Улстөрч миний мэдрэмжээр бол нөгөө талдаа үйлчлэх процесс эхэлсэн гэж харж байгаа. Эрх баригч МАН Хэнтийн нөхөн сонгуулийг хийх сонирхолгүй байна.    

-10 сая ам.долларын авлига авсан сайдын тухай? 

-? Худлаа гэж хэлэхгүй байгаа биз дээ!? 10 сая ам.доллар бол эзэнтэй, хаягтай яригдаад байгаа. Катар ч бил үү, Дубайд явахдаа холбогдсон гээд. Бүр сүүлд Монгол улсын нэг сайд 1.2 сая ам.долларыг Францын компаниас авлигад авсан гэж яригдаж байна. Шударга байдлын төлөө ажиллахаар томилогдсон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд үүн дээр анхаарч ажиллах байх гэж бодож байна.   

-АН-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн цаг бусын үхлийн талаар?

-Хардлага төрөх үндэслэл байгаа учир бид мэдэгдэл гаргасан. Бид шаардлага гаргаагүй бол энэ хүний нас барсан шалтгаан ямраар гарах байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгэхэд наана нь "Зүрх нь хаагдсан", "Шатнаас унасан", "Хавдартай байсан" гэхчлэн шуугисан. Миний өрөөнд архидсан гэж хүртэл бичсэн. Би тэр өдөр намын байранд байсан. 

. Бид өчнөөн дуугүй байж харлаа, хүлээлээ. Шударга ёсны төлөө гээд шударга бус зүйл хийж байгаа хүмүүсийг жинхэнэ шударга ёсны дуэльд нь дуудна. .  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.