Америкийн Пенсильваниа мужид байдаг Bethlehem Steel ган төмрийн компанийн удирдах байрыг нураажээ. 1972 онд үүд хаалгаа нээж байсан 21 давхар барилгыг сүүлийн 12 жилийн турш огт ашиглаагүй байна. Бүхэлдээ 16,000 тн ган төмрөөр бүтсэн барилгыг нураахад ердөө 16 секунд хангалттай байжээ.