СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Жолооны эрхээ сэргээлгэх, шинээр үнэмлэх авах бол маргааш Сүхбаатарын талбайд очоорой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


талаараа мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдсан ойн өдрийг тохиолдуулан хийх гэж буй ажлын талаар мэдээлэл өгье.

 

Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид Жанжин Сүхбаатарын талбай дээрээ нийт иргэдтэйгээ хамт нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.
эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл гэх мэт төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэв.

 

Тээврийн цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Манай улсын иргэд зам тээврийн осолд маш ихээр өртөж байна. Гэтэл дэлхий дахин авто ослыг маш ихээр бууруулж чадсан. Нэг ч хүүхдээ авто ослоор эндүүлдэггүй улс орон олон болсон. Нэг ч иргэнээ авто осолд өртүүлдэггүй орнуудын тоо өсч байна” гэсэн юм.

Хамгийн сүүлийн үеийн зам тээврийн хяналтын төхөөрөмжийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэх мэт том зорилтыг тавьжээ. Энэ зорилтдоо хүрэхийн тулд маш олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Ташрамд хэлэхэд 1925 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар хамгийн анхны Замын хөдөлгөөний дүрмээ баталж байжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.