СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-05-21

Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт юу өгүүлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Дорж

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэллээ. Тэрбээр ажлын хэсэг 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд дүгнэлтээ гаргачихсан. Гэвч хэлэлцэлгүй зургаан сар болж байгааг тодотгосон. Ажлын хэсэг таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгүүд байгуулж шалгалт явуулсан байдаг бөгөөд шалгалтын материалуудыг нэгтгээд товч 40 гаруй хуудас санал, дүгнэлт гаргажээ. Энэхүү материал нууцын
зэрэглэлтэй биш учраас сэтгүүлчдэд тарааж эхэлсэн юм. Тиймээс ирэх өдрүүдэд УИХ-аар хэлэлцэх материалаас онцлох хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэж байна.

МОНГОЛ АЖИЛЧДЫН ЦАЛИН ГАДААД АЖИЛЧДЫНХААС 5-15 ДАХИН БАГА

. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлсон байна.

Ингэхдээ . Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, нийгмийн шинж чанартай олон асуудал бизнесийн зарчмаас гажиж байгааг ажлын хэсгийнхэн тайландаа дурдсан байна. Тухайлбал, ажилчдын цалин нийгмийн асуудал энд багтжээ. Оюутолгой төсөлд 14761 хүн ажиллаж буйгаас 13748 нь монголчууд, 977 нь гадаадынхан байна. Гэвч .

Туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдын цалин хөлсийг ч нягталж үзэх шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн онцолжээ. Энэ мэт нийгмийн болон бүс нутгийн шинж чанартай олон асуудлыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байдаг ч 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө энэ бүгдийг бүрхэгдүүлсэн гэж тайланд дурдсан байгаа юм.

ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэж “Рио тинто интернэшнл холдингс лимитед”, “Рио тинто саут ийст азиа лимитед” болон “Туркойс хилл”-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сард байгуулсан санамж бичсэний дагуу “Рио тинто”-д төлөх шимтгэлийг хэлнэ гэж тусгажээ. Шимтгэлийн хэмжээг Далд уурхайн төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9 хувиас хэтрэхгүй байхыг талууд зөвшөөрсөн байдаг.

Гэтэл “Рио тинто” баталгааны шимтгэл нэрээр нэмэлт төлбөр авсан байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулалт гуравдагч этгээдэд үйлчлэх ёсгүй. Тухайн үеийн Ашигт малтмалын хуулийн дагуу зөвхөн “Оюутолгой” компанид татварын тогтворжуулалт хамаарах бөгөөд бусад оршин суугч бус татвар төлөгчөөс суутгах татварт ногдуулах хувь хэмжээ нь тогтворжуулсан асуудалд хамаарахгүй аж. Тиймээс Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг гаргаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэхдээ Дубай хотноо байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө,

Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн учир нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ.

2010 ОНЫ ТЭЗҮ БОДИТ АМЬДРАЛААС ЗӨРСӨН

. Улмаар талуудын хүртэх ногдол ашиг хэт өндөр бөгөөд хуваарилах хугацаа нь харьцангуй эрт байх тооцоолол гарчээ. Гэвч бодит байдал дээр Оюутолгой шиг том төслийг 100 хувь хувьцаагаар санхүүжүүлэх боломжгүй учраас төслийг хувьцаа, хувь нийлүүлэгчдийн зээл, гуравдагч этгээдээс авсан зээлээр санхүүжүүлсэн байна. “Оюутолгой” компани зөвхөн татварын зорилгоор нийт санхүүжилтийнхээ 25 хувийг хувьцаа буюу 2018 оны гурав дугаар сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар, үүний 34 хувийг Монголын талын өр төлбөр, хүүний хамт 1.3 тэрбум ам.доллар эзэлж байна. Үлдсэн 75 хувийг 2018 оны гуравдугаар сарын байдлаар 8.5 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлсэн нь 2010 оны ТЭЗҮийн тооцоог үндсээр нь өөрчилжээ. Энэ нь Монгол Улсын хүртэх байсан өгөөжийн хугацааг хойшлуулахад голлон нөлөөлсөн байна. Тиймээс “Оюутолгой” компанийг хувь нийлүүлэгчдийн зээлийн дарамтаас гаргах шаардлагатай гэж дүгнэжээ.

ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ БАРЬЦААНД ТАВИГДСАН

Дубайн гэрээний дагуу олон улсын банк санхүүгийн 15 байгууллагатай 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 4.3 тэрбум ам.долларыг авч ашигласан гэх бөгөөд зээлийн зардал, татварыг суутган тооцож, 4.1 тэрбум ам.долларыг зээлдүүлэгчдээс шилжүүлжээ. Энэхүү зээлийн барьцаанд Монголын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувийг эс тооцвол бүхий л хөрөнгө, гэрээний эрх, ирээдүйн мөнгөн урсгал орж ирэх данснуудыг тавьжээ.

Үүнийг олон улсын барьцааны агент “Стандарт чартеред банк”-нд  барьцаалсан байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлж, гуравдагч этгээдэд Оюутолгой ордыг барьцаа хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүссэнийг ажлын хэсгийн дүгнэлтэд бичжээ. Мөн зээлдүүлэгчийн эрсдэлийг бууруулахаар Улс төрийн эрсдэлийн даатгал хийлгэсэн байна. Даатгалын үйлчилгээгээр аль нэг тал гэрээний үүргээсээ татгалзах, дайн болон олон нийтийн сөргөлдөөнөөс үүсэх эрсдэлүүдийг хамарчээ. Хэрвээ эдгээр эрсдэл үүссэн тохиолдолд тус бүрийг нь нэг тэрбум ам.доллараар даатгуулсан байна. Даатгалыг олон улсын MIGA-аар хийлгэсэн гэнэ.

Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нь талуудад харилцан ашигтай, нэгдмэл сонирхолтой байх үндсэн зарчмыг хангаагүй гэж дүгнэсэн байна. Ялангуяа Далд уурхайн бүтээн байгуулалтын сан хүүжилтийн төлөвлөгөөг байгуулснаар Монголын талын хүртэх өгөөж тодорхойгүй болж, ордыг барь цаанд тавих боломжийг олгож, Монголын ард иргэд 31 дэх жилээс эхлэн 50-иас доошгүй хувийг эзэмших асуудлыг бүрхэгдүүлсэн гэжээ.  

Ажлын хэсгээс гаргасан товч материал дотор хамгийн олон удаа дурдагдсан зүйл бол монголчууд 34 хувийг нь эзэмшиж “Оюутолгой” компанийн бүхий л мэдээлэл, гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ хэлцэл хаалттай байгаа явдал аж. Бүр УИХаас томилогдсон ажлын хэсгийнхний хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүй талаар ч нэг бус удаа дурджээ. Энэ нь мэдээлэлд хамгийн ойр гэгддэг УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтийг ч төөрөгдөлд оруулж байж мэдэх юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНД ТАВИХ ХЯНАЛТ ХАНГАЛТГҮЙ

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөдрийг хүртэл Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй. Зөвхөн нөгөө тал бүх мэдээлэл, шийдвэрийг гаргаж байгаа нь гэрээнд оролцогч талуудын тэнцвэртэй байх нөхцөлийг алдагдуулж байна хэмээн дурджээ. Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюутолгой” компаниуд үүнийг хариуцах ёстой. Гэвч хөрөнгө оруулалтыг нарийвчлан тооцоогүйгээс байнгын үл ойлголцол үүсэж байгааг анхаарах цаг болсон.

Мөн Монгол Улс 2010 оны ТЭЗҮ-ээр татвар болон ногдол ашиг хүртэх гэсэн үндсэн хоёр замаар өгөөж хүртэх боломжтой. Харин .

Улмаар татварын маргаан байнга гарах болсон бөгөөд тус компанид хийсэн дөрвөн удаагийн шалгалтаар Монгол Улсад байрладаггүй компанитай холбоотой гүйлгээн дээр зөрчил илэрч байжээ. “Оюутолгой” компани 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн зөрчлөө хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Гэвч “Оюутолгой” компанийн татварын ачаалал Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас тав орчим хувиар бага байгааг ажлын хэсгийн шалгалтаар гаргаж ирсэн байна.

Ямартай ч ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч буй мэт ийм санал, дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгээс гаргасан товч материал дотор хамгийн олон удаа дурдагдсан зүйл бол монголчууд 34 хувийг нь эзэмшиж “Оюутолгой” компанийн бүхий л мэдээлэл, гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ хэлцэл хаалттай байгаа явдал аж. Бүр УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхний хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүй талаар ч нэг бус удаа дурджээ. Энэ нь мэдээлэлд хамгийн ойр гэгддэг УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтийг ч төөрөгдөлд оруулж байж мэдэх юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараасантай холбоотой төр засгийн томчуудын зүгээс байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Олон улсын гэрээнд соёлтой, зарчимтай хандах хэрэгтэй. Оюутолгойн гэрээр засах тухай ярихаас биш цуцлахгүй” хэмээсэн юм. Нөгөө талаар Дубайн гэрээтэй холбоотой хууль хяналтын байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан 4-5 хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд татварын маргаан ч яригдсаар байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.