Туркийн эрх баригчид Гадаад хэргийн яамныхаа 249 ажилтныг Фетхулла Гюллений ФЕТО террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж, шалгаж байгаагаас 91 хүнийг саатуулсан байна. Саатуулагдаад байгаа ажилтнуудыг Фето бүлэглэлтэй хамтран ажилласны хүчинд төрийн албанд ажилд орох шалгалтыг амжилттай өгсөн гэж эрх баригчид сэжиглэж байгаа аж. 2016 оны долдугаар сарын 15-нд Туркийн Зэвсэгт хүчний хэсэг бүлэг цэрэг, офицерүүд төрийн эргэлт хийхийг оролдсон билээ. Энэ үеэр 250 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан. Турк Улсад ФЕТО-д дэмжлэг үзүүлсэн хэргээр олон мянган хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн барьж хорьсон билээ. Эрх баригчид ФЕТО бүлэглэлийг 2016 онд Турк Улсад гарсан эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэмээн буруутгадаг юм.
Эх сурвалж: https://www.aa.com.tr/en/turkey/turkey-91-arrested-for-cheating-in-foreign-ministry-/1482421