Хятадын баруун гурван мужийн зэрлэг байгальд 2,000 хүрэхгүй хулсны баавгай нутагшин амьдардаг гэж судлаачид үздэг. Эдгээр хулсны баавгайн тоо толгойг хамгаалах, цаашлаад өсгөж үржүүлэхээр технологийн дэвшлийг ашиглаж байна.
Хулсны баавгайн 120,000 зураг, 10,000 бичлэгийг мэдээллийн эх сурвалж, бааз сууриа болгон ашиглаж хулсны баавгайг царайгаар таниулах аппликейшн хийж байгаа юм. Судлаачид мэдээллийн бааз, аппликейшны тусламжтайгаар хулсны баавгайн тоо, тархан суурьшилт, нас, хүйс, төрөлт болон хорогдлын мэдээллийг хүлээн авах боломжтой болох юм.
Хятадын Засгийн газар хулсны баавгайг хамгаалах төсөлд багадаа 10 тэрбум юань буюу 1,6 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн. Дэлхий дээр байгаа нийт хулсны баавгайн 80 хувь нь Хятадын Сичуан, Шанси, Гансу мужуудад нутагшжээ.
Синьхуа мэдээллийн агентлагийн дамжуулснаар дэлхий даяар нийт 548 хулсны баавгай амьтны хүрээлэн, судалгааны төв зэрэг хүний асаргаа хамгаалалтад байдаг гэжээ.
Эх сурвалж: www.scmp.com