УИХ, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд төрийн ордны баруун жигүүрийн гонхноос унаж амь насаа алдсан байдалтайгаар олдсон
Төрийн ордны давхрууд болон коридоруудад камержуулалт маш муу ажээ. Үүнээсээ үүдэн талийгаач Г.Батхүүгийн амиа алдсан шалтгаан, нөхцлийг тодруулж, амиа алдахдаа өөрөө унасан уу эсвэл ямар нэгэн гадны нөлөөтэй байв уу гэдгийг тогтооход ихээхэн бэрхшээлтэй болсон байна.
Гэвч Төрийн ордон камергүй гэдгийг тэнд суух УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй ажээ.