Налайх дүүргийн иргэд манай сайтад хандаж Налайхын замыг хаасан асуудлаар сурвалжлага бэлдэж гаргахыг хүссэн юм
Налайхын замын шинэчлэлийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн хэдий ч энэ хугацаанд зорчигч тээврийн үнэ гурав дахин өсчээ. Мөн 24 км замыг бүрэн хаасан ч 2-3 хан км газарт нь замын ажил хийдэг. Машинууд түр замаар буюу хажуу талын шороон замаар явдаг. Иймд замын ажил хийгээгүй бусад замаа нээж болохгүй юм болов уу гэсэн хүсэлтийг Налайх дүүргийн иргэд дамжуулж байна.
Мөн түр зам буюу шороон замд усалгаа чийгшүүлэлт байнга хийхгүй бол шороо тоос асар ихээр босч тухайн орчны байгаль орчин, зорчиж яваа иргэдэд ч хэцүү байгаа гэлээ.