Австралийн иргэн металл илрүүлэгчийн тусламжтайгаар газрын хөрснөөс 1,4 кг буюу 100,000 авс.долларын үнэ бүхий цул алт олсон байна. Алт үнэт металлаар баялаг баруун бүсэд хайгуулж хийж шижир алттай болсон эрэгтэй нэрээ нууцалжээ.
Үл таних этгээдийг орон нутгийн иргэн гэдгийг алт металл хайгч багаж төхөөрөмж худалддаг дэлгүүрийн эзэн Мэтт Күк BBC агентлагт хэлсэн байна. Австралийн нутаг дэвсгэрээс энэ мэтчилэн цул алт олох тохиолдол жилд хэд хэдэн удаа гардаг гэж шинжээчид ярьжээ.
Kalgoorlie орчимд алт үнэт металлаар нэн баялаг аж. Австрали улсын нийт алтны ¾-ыг уул уурхайн салбарынхан эзэмшдэг байна.
Шижир алт олсон азтай эр металл илрүүлэгчээр хөрсний өнгөн гадаргуугаас доош 45 см орчимд давсан давхаргад ямар нэг зүйл байгааг илрүүлсэн гэж дэлгүүрийн эзэн ярьжээ. Күкийн хэлснээр үл таних эр гартаа цул алт атган инээмсэглэн дэлгүүрт нь орж ирсэн гэжээ. Уг алтыг барьж үзэхэд тамхины хайрцагнаас бага зэрэг том ч нягтаршил сайтай тул маш хүнд байжээ.
Эх сурвалж: www.bbc.com