Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд 6 дугаар сарын 2–нд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүнтэй холбогдуулан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр "Банкны хөгжил-95" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Банкны үүсэл хөгжлийг илтгэн харуулах олон тооны сонирхолтой, ховор нандин үзмэрүүд байршсаныг та бүхэндээ дэлгэн харуулж байна.