Францын нисэх хүчний долоон онгоц урьдчилан мэдэгдэлгүйгээр Индонези улсын агаарын хил нэвтэрч ослын буулт хийсэн тухай мэдээлжээ. Нисэх онгоц газардуулагч хөлгөөс хөөрч сургуулилалт хийх зуур цаг агаар муудаж чиглэлээ өөрчилсөн байна.
Dassault Rafale загварын байлдааны онгоцууд Ачех дэх Султан Искандар Муда нисэх хүчний баазад аюулгүй газардсан гэдгийг Индонезийн албаны хүмүүс мэдээлжээ. Сургуулилалтын үеэр цаг агаарын байдал муудсанаас чиглэлээ өөрчилсөн онгоцууд Суматрагийн баруун эргийн Энэтхэгийн далайд байрлаж буй Charles de Gaulle хөлөг рүү эргэн нисэх юм байна.
Ням гарагийн байдлаар таван онгоц буцсан бол хоёр нь Индонезийн нисэх буудалд үлджээ. Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.
Эх сурвалж: www.bbc.com