СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразил: Шөнийн цэнгээний газарт амиа алдсан хүмүүсийн ихэнх нь толгойдоо буудуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бразил улсын умард Пара мужийн Белем хотод үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газарт халдлага гарч 11 хүн амиа алдсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. Амиа алдсан хохирогчдын дийлэнх нь толгойдоо буудуулсан болохыг цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Халдлагын үеэр нэг хүн хүндээр шархадсаныг тусгай хамгаалалтад авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр гурван машин, нэг мотоциклтой зэвсэглэсэн этгээдүүд шөнийн цэнгээний газарт ирж галлаж эхэлсэн байна.

Пара мужийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газрын нарийн бичгийн дарга Уаламе Мачадо хэргийн мөрдөн шалгах ажил эхэлсэн гэдгийг мэдээлжээ.

Үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг өнгөрсөн гуравдугаар сард Белем хот руу илгээж гурван сарын турш хотын аюулгүй байдлыг чандлан сахих үүрэг даалгавар өгчээ. 2017 онд Бразил улсад хүн амины гэмт хэрэг урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрч

 

 

Нэн ялангуяа гэмт хэргийн бүлгүүд халдлага дайралт үйлдэх нь элбэг ба өөр хоорондоо гал нээж эрх мэдлээ булаацалддаг аж. Энэ онд шинээр сонгогдож албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн Ерөнхийлөгч Жэйр Болсонаро Бразилийн галт зэвсгийн хуулийг ард иргэдэд ээлтэйгээр чөлөөлөхөө амлаж кампанит ажлынхаа үеэр дэмжлэг авсан юм. Учир нь гэмт этгээдүүд хууль бусаар бүрэн зэвсэглэж, харин энгийн ард иргэд тэдний хорирогч болж байгаа тул биеэ хамгаалах эрхийг нь олгоно гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.