СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-20

LIVE: Л.Энх-Амгалан: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хууль өргөн барьсан гэдэг мэдээ ташаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жилийн туршид намаас дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гарсан билээ. 

Харин өнгөрөгч баасан гарагт буюу 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл уг хоёр гишүүнд хариуцлага тооцох асуудал хүчингүй болсон аж.

Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдөлөө өгсөн тул уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Өргөдлийг нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 

-Сонгуулийн хуулийн талаар? 

-Бид сонгуулийн хуулийг өргөн бариагүй байгаа. Ямар тогтолцоогоор явуулах дээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоног сонгуулийн тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл өргөн барилаа гэсэн ташаа мэдээ явсан байна лээ. Жижиг мажоритароороо байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.