СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Тэмүүжин: Г.Батхүү агсан Засгийн газрын хуралдааны танхимын үүдний гонхноос унаж нас барсан байсан...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, АН-ын гишүүн Х.Тэмүүжин нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Г.Батхүүгийн төрийн ордонд учир битүүлгээр нас барсан асуудлаар мэдээлэл хийлээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан

“Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай онцгой объект байдаг. Талийгаач маань хоёр давхрын гонхноос өндрөөс унасан байдалтай, гадны нөлөөтэй байж болзошгүйгээр нас барлаа. Талийгаач маань гэр бүлийнхэнтэйгээ гадаадад очиж шинжилгээ хийлгэхэд "эрүүл" гэсэн хариу гарсан байсан. Гэтэл улстөрийн ашиг хонжоо хайсан буруу ташаа мэдээлэл ихээр гарч байна. Цагдаагийн байгууллагаас бидэнд болон ар гэрийнхэнд нь энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Ар гэрийнхэнд нь болон ард түмэнд төр, нийгмийн нэрт зүтгэлтний яагаад нас барсан талаарх үнэн бодит мэдээллийг өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Мэдээллийн төгсгөлд АН-ын гишүүн Х.Тэмүүжингээс цөөн асуултад хариулт авлаа.

-Талийгаачийн нас барсан хэсэгт хяналтын камер байсан уу?

-Төрийн ордны хоёр гурван хэсэг л камертай бусад хэсэгт камер байдаггүй юм байна. Тухайн хэрэг гарсан газарт ямар ч хяналтын камер байгаагүй. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар ч мэдээлэл хийгээгүй байхад "зүрх нь хаагдсан байна" гэх мэтээр худал мэдээллийг тарааж байгаад харамсаж байна. Үйл явдал Засгийн газрын хуралдаан болдог танхимын үүдний шатны гонхонд болсон байсан. Өндрөөс унасан учраас маш их гэмтэл авч нас барсан. Задлан шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдалтайгаар гарч байх шиг байна.

-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс гарсан гэдэг үнэн үү?

-Нэр бүхий жиргээчид тийм мэдээлэл тараасан. Г.Батхүү агсан 18.30 цагийн үед ОХУ-д сууж байсан Элчин сайд асан Б.Дэлгэрмаатай утсаар ярьсан. 18.33 цагийн үед утсаар яриад баруун тийшээ явж байгаа дүрс чуулганы танхимын өмнөх камерийн бичлэгт үлдсэн байсан. Унаж нас барснаас хойш нэг цаг орчмын дараа дуудлага мэдээлэл цагдаагийн газарт ирсэн юм билээ. С.Эрдэнэ даргатай хамгийн сүүлд уулзсан гэдэг худлаа. Тэр үед С.Эрдэнэ дарга намынхаа байранд байсан. Харин Г.Батхүү агсан УИХ-ын гишүүн, ардын намын гишүүнтэй 20 орчим минут уулзсан гэдэг нь тогтоогдсон. Учир битүүлгээр нас барсан гэдэгт хатуу итгэлтэй байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.