Их Британийн гүнж, Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтоны хамтран бүтээлцсэн “Back to Nature” цэцэрлэгт хүрээлэнг танилцуулжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд хунтайж, Кэмбрижийн гүн Уильям гэр бүлийн хамт хөгжилдсөн шинэ гэрэл зургуудыг Кенсингтон ордноос олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байна.
Гүнгийн авхай архитектурч Андри Давис, Адам Вайт нартай хамтран Лондоны Chelsea Flower Show-ны үеэр “Back to Nature” цэцэрлэгт хүрээлэнг нээжээ. Энд хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт хөгжилдөж цагийг зугаатай дурсамжтай өнгөрөөх юм. Кэйт Мидлтон хүүхдүүд гадаад орчинтой танилцаж хөгжилдсөнөөр аз жаргалтай, эрүүл хүн болж өсч томрохын суурь гэж үздэг хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com