СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ядуу, 20 хувь нь тансаг амьдардаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нигерийн зүүн хойд нутагт ойрын хэдэн сарын хугацаанд 75 мянга орчим хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна гэж НҮБ мэдэгдлээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Питер Лундбергийн мэдээлж буйгаар, “Боко Харам” босогчдын бүлэглэлийн түшиц газар байсан тус бүс нутагт нийтдээ 14 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа ажээ. Харин энэ хямралыг шийдвэрлэх хангалттай санхүүжилт НҮБ-д байхгүй байна гэж тэрбээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Нигери Улсын нийслэл Абужа хотод мэдэгдэл хийх үеэрээ цохон тэмдэглээд “Хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй 14 сая хүн, тэдний дотор 400 мянган хүүхэд байна. Хэрвээ бид яаралтай ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ойрын хэдэн сарын дотор 75 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна” гэлээ.

“Боко Харам” бүлэглэлхийхэн 2009 оноос Нигерийн зүүн хойд нутгийн Борно муж болон бусад газарт халдлага үйлдэж эхэлснээс хойш хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ. Борно мужид 250 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байна гэж өнгөрсөн долдугаар сард НҮБ анхааруулж байсан юм. НҮБ-ын тооцоолсноор өдөр бүр 25 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсаар байна. Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Тэдний энэ байдлыг бууруулах аргагүй гэнэ. Учир нь

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр өдөрт нэг ам.доллар болон түүнээс доош орлоготой тэрбум гаруй хүн амьдардаг. Тэгвэл хоёр ам.долларын орлоготой хоёр тэрбум хүн амь зуусаар байна. Ер нь долоон тэрбум гаруй хүн амтай дэлхийн иргэдийн талаас илүү хувь нь ядуу амьдардаг ажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.