Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр явагдлаа.
Энэ өдрийн барилдаан сонирхолтой барилдаануудаар дүүрэн байлаа. Найман өдрийн дараах байдлаар башёг нэг ч унаагүй тэргүүлж буй бөх үлдсэнгүй. Учир нь башёг уналгүйгээр тэргүүлж байсан хоёр бөх болох Какүрүюү М.Ананд аварга, Секивиаке Точиношин нар хоёул өвдөг шороодлоо. М.Ананд аваргын хувьд нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсон бол Точиношин маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Эндод өвдөг шороодлоо. Мөн түүнчлэн бэртлийн улмаас башёг орхиод байсан озеки Таказейшо комүсүби Аойямад өвдөг шороодлоо. Ийнхүү башёг найман өдрийн дараах байдлаар дараах гурван бөх долоон даваа нэг унаатайгаар тэргүүлж байна.