СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Google компани Huawei гар утасны Android үйлдлийн системд хориг тавилаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хамгаалахаар үндэсний хэмжээнд онц байдал зарласны дагуу хар жагсаалтад орсон компаниудтай хамтран ажиллахыг хориглосон юм.

Засгийн газар Huawei компанийг хар жагсаалтад оруулсны дараа Google хайлтын систем Huawei гар утсан дээрх Android үйлдлийн системийн үйл ажиллагааг хязгаарлаж дахин update хийх боломжгүй гэдгийг мэдэгджээ. Мөн G Тодруулбал техникийн тусламж авах, аюулгүй байдлаа хамгаалах үйлдлээ шинэчлэх, шинээр Youtube, Maps, Gmail, Playstore зэрэг апп-уудыг ашиглах эрхгүй болно.

Эдгээр үйлдлүүдийг үргэлжлүүлэн ашиглахын тулд Huawei компани заавал тусгай лиценз худалдаж авах хэрэгтэй ажээ. Huawei компанийн 5G утасгүй интернэт сүлжээний технологийг худалдаж авах гэж байсан хэд хэдэн Засгийн газрууд тагнан турших үйл ажиллагаанаас сэрэмжилж гэрээгээ цуцлаад байгаа.

Huawei гар утсан дээрх Android үйлдлийн системийг хорьсноор Samsung корпораци ашиг орлогоо нэмэгдүүлж, 2020 онд шилдэг борлуулалттай компани болж  магадгүй гэх таамгийг ч дэвшүүлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.