НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг өчигдөр тохиролд хамруулав.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.
Энэ удаагийн тохирлоор:
46530850 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс
30 мянган төгрөгийн азтан 23,659
100 мянган төгрөгийн азтан 2,327
1.0 сая төгрөгийн азтан 230
5.0 сая төгрөгийн азтан 24
10.0 сая төгрөгийн азтан 0
50 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.
Харин супер шагналын дугаар 17798558 байсан бөгөөд 80 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо.
Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж.