СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Модны нүүрстэй оо шүдэнд муу нөлөөтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Орчин үед шүдээ цайруулахын тулд иргэд, хэрэглэгчид модны нүүрстэй оог сонгох нь түгээмэл болжээ. Модны нүүрс шүдийг цайруулаад зогсохгүй байгаль орчинд ээлтэй эко, ургамлын гаралтай, химийн найрлагагүй, цэвэр гэх мэт олон давуу талыг үйлдвэрлэгчид санал болгодог. 

Харин Британийн Манчестерын их сургуулийн Шүдний эмчийн сургууль, Лондоны Эзэн хааны коллежийн судлаачид модны нүүрс амны хөндийн эрүүл ахуйд тустай эсэхийг судалж үзжээ. Эрдэмтэд судалгааны дүнд модны нүүрстэй оогоор шүдээ угаах нь маш олон төрлийн эрсдэл дагуулдгыг илрүүлсэн байна.  

Модны нүүрсийг өндөр температурт шатааж будаг толбо арилгагч хийдэг аж. Магадгүй шүд зэрэг аливаа зүйлийн гадаргуу дахь бохирдол өнгөрийг арилгаж болох ч шүдний гадаргууг гэмтээдэг гэж үзжээ. Мөн цусанд нэвчвэл хортой байж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Эрдэмтдийн зүгээс модны нүүрстэй оо амны хөндийн эрүүл мэндэд сайн гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан нотолгоо байхгүй гэдгийг анхааруулсан байна. Тиймээс та бидний бодож байгаагаас ч үр дүн муутай байж болох юм. 

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.