СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жагсагчтай тэврэлдсэн цагдааг шалгаж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Дани улсын Засгийн газар олон нийтийн дунд нүүрээ халхлахыг хориглосон шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Исламын шашинтай иргэдийн хувьд шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсаалын үеэр нүүрэндээ гивлүүртэй эмэгтэйг тэвэрсэн эмэгтэй цагдааг шалган мөрдөж эхэлсэн байна. Гивлүүртэй бүсгүйтэй тэврэлдэж байсан эмэгтэй цагдааг улс төрийн шинж чанартай үйл хэрэгт санаатай болон санамсаргүй байдлаар оролцсон гэж буруутгажээ.

Консерватив намын гишүүд эмэгтэй цагдааг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийнх нь зүгээс жагсаалын үеэр нөхцөл байдлыг намжаахын тулд цагдаагийн үүргээ гүйцэтгэж байснаас өөр ямар ч санаа зорилго агуулаагүй хэмээн өмгөөлж байна. Хэрэв яг тийм нөхцөл байдал үүссэн бол гивлүүртэй гивлүүргүй, эр эм аль нь ч байсан ижилхэн үйлдэл хийх байсан гэж өмгөөлөгч нь хэлжээ.

Европын орнуудаас Франц 2011 онд олон нийтийн газар нүүрээ нуухыг хориглосон анхны улс болж байсан. Үүнээс хойш Бельги, Австрали, Болгар, Германы Баваричууд Исламын шашинтнуудыг олон нийтийн дунд гивлүүр зүүхийг хорьсон. Нидерланд улсын Парламентаар дээрхтэй ижил санал дэвшүүлэн дэмжиж Засгийн газрын танхимд хүргүүлээд байгаа бол Дани улсад олон нийтийн газар гивлүүр зүүж нүүрээ халхалбал 1,000 крон буюу 160 доллараар торгуульдаг болжээ.

Эх сурвалж: www.bbc.com

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.