Нэрт рэппер Кани Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар энэ сарын эхэнд дөрөв дэх хүүхдээ угтаж авсан билээ. Кардашиан эхний хоёр хүүхдээ өөрөө төрүүлсэн ч удаа дараа савны хагалгаанд орж, дахин хүүхэд төрүүлбэл амь насанд нь эрсдэлтэй гэдгийг эмч нар анхааруулсан байна.
Олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан Кардашиан мөрөөдлөө биелүүлж өнөр өтгөн гэр бүлтэй болохын тулд тээгч эх хөлсөлж Чикаго охиноо төрүүлээд удалгүй дахин тээгч эх хөлслөн дөрөв дэх хүүхдээ угтаж авсан юм. Тэдний дөрөв дэх хүүхэд эрэгтэй ба төрснөөс нь хойш нэрийг нь олон нийтэд зарлалгүй хэсэг хугацаа өнгөрчээ. Хүүгээ мэндэлснээс хойш нэрийг нь нууцалж байгаад өнгөрч буй долоо хоногт тохиосон ээжүүдийн баярын өдөр Псалм гэж нэр өгснөө зарласан байна.
Рэппер Кани Уэстийн гэр бүл хоёр охин, хоёр хүүтэй болж байгаа юм. Том охин Норт таван настай бол хүү Сэйнт нь гуравтай, харин Чикаго охин ердөө ой гарантай юм байна.
Эх сурвалж: www.cnn.com