Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Долоон өдрийн дараах байдлаар башё нэг ч унаагүй хоёр бөх байгаа ба Какүрюү М.Ананд аварга болон секиваке Точиношин юм. Харин нэг унаатай зургаан даваатай нэг бөх удаалж байгаа ба маэгашира-8 Асанояма юм.
Өчигдөр өндөр цолтой бөхчүүдээс манай Ичиножо А.Ичинноровоос бусад бөхчүүд бүгд учраа бөхчүүдээ давлаа. Секивакэ Ичиножо А.Ичинноровын хувьд өчигдөр маэгаширагийн 1-д эрэмбэлэгдэж буй Хокутофужитэй барилдан уналаа.