Холливудын нэрт од Арнольд Шварценегерийг Өмнөд Африк улсад зочилж олон нийтийн арга хэмжээнд оролцож байх үед үл таних этгээд дайрсан хэрэг гарчээ. Энэ жил 71 настай Калифорн мужийн захирагч асан Иоханнесбург хотод "Арнольд Классик Африк" спортын арга хэмжээн дээр шүтэн бишрэгчидтэй уулзаж байхад нь залуу эрэгтэй ар нуруу руу нь хөшиглөсөн байна.
Үл таних этгээдийг Шварценегерын хамгаалагч тэр даруй аюулгүй болгосон ч цахим ертөнц, тэр дундаа Твиттерт шүтэн бишрэгчид нь ихэд санаа зовжээ. Холливудын алдарт од хариуд нь "миний төлөө санаа тавьсан та бүхэнд баярлалаа. гэхдээ санаа зовох зүйл огт болоогүй" хэмээн шүтэн бишрэгчдээ тайвшруулсан байна.
"Терминатор" хочит Шварценегер эхэндээ хэн нэгэн түүн рүү дайрсан гэж огт бодоогүй байна. Нас биенд хүрсэн эрэгтэй хоёр хөлөөрөө үсэрч хөшиглөсний дараа хэн нэгэнтэй нуруугаараа мөргөлдсөн гэж боджээ. Эргэж хараад түүн рүү халдахыг оролдсон гэдгийг ойлгосон гэжээ.
"Арнольд Классик Африк" спортын арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг ба бодибилдинг, тулааны 90 орчим спортын төрлөөр бүх насны 24,000 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Эх сурвалж: www.bbc.com