СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авто машингүй өдрийн өнгө төрх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулагддаг  “Автомашингүй өдөр” өнөөдөр болж өнгөрлөө. Энэ өдөр төв зам дагуу гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, явганаар, дугуйгаар, скүүтэртэй хөөр баяр болсон хүмүүсээр дүүрэн байлаа. 

Өглөөний 07:00 цагаас эхлэн зам хаасан бөгөөд 18:00 цагт замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Ингэхдээ дараах замуудыг автомашингүй бүс болгожээ.

-       Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайваны өргөн чөлөө,

-       Өгөөжийн уулзвараас УДЭТ  буюу Сөүлийн гудамж,

-       Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж,

-       Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж,

-       Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг явган зорчих, унадаг дугуй, скүүтэр, роликтой замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.