СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Нийгэм | 2019-05-18

“Улаанбаатар марафон-2019” болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн зургаа дахь удаагийн тэмцээн яг одоо болж байна. Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга хол давсан иргэн хамрагдсан байдаг. Энэ онд мөн 30 орчим мянган иргэн хамрагдаж байна гэсэн урьдчилсан дүн мэдээ байна. 

Энэ удаагийн марафонд МУГТ Б.Сэр-Од нарын хөнгөн атлетикийн шилдгүүдээс гадна “Рио 2016” олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын тамирчид оролцож байгаа юм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.