СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Тогтохсүрэн: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцох асуудлыг УЗ-өөр хэлэлцүүлэхээр болсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МАН-ын бүлэг өнөөдөр 17:30 цагаас шуурхай хурал зарласан бөгөөд дөнгөж сая хуралдаж дуусчээ. Тэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт намын Хяналтын хорооноос авсан хариуцлагын асуудлыг хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг дээрх гишүүдэд авсан Хяналтын хорооны шийдвэрийг "үндэслэлгүй" гэж үзжээ.

Тиймээс намын даргадаа санал хүргүүлж дээрх гишүүдэд хариуцлага тооцох эсэх асуудлыг намын Удирдах зөвлөлөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Намын гишүүдэд хариуцлага тооцох эсэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр зөвхөн "сонсох" дэгтэй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Эцсийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргадаг ажээ.

Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлөөр энэ асуудлыг авч хэлэлцээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт авсан арга хэмжээг "хэвээр үлдээх" санал гаргавал дээрх хоёр гишүүнд намын зүгээс таван жилийн хугацаатайгаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Харин Удирдах зөвлөл Хяналтын хорооны шийдвэрийг үгүйсгэвэл дээрх гишүүдэд авсан хариуцлагыг цуцлах юм байна. билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.