СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-27

Анхны “Боинг 777” нисэх онгоц тэтгэвэртээ гарлаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Тэртээ 24 жилийн өмнө 1994 онд Боинг компани анхны 777-200 загвараа үйлдвэрлэж байжээ. Анхны Боинг 777-200 онгоц 2000 оноос хойш Хонконгийн “Кэтэй номхон далай” компанийн удирдлагад нислэг үйлдэж байгаад өнгөрсөн тавдугаар сард чөлөөндөө гарсан юм. Боинг компани Хонконгийн нислэгийн компанитай тохиролцож энэ сараас эхлэн анхны 777-200 загварын онгоцоо “Пима эйр ба Спэйс” музейд байршуулахаар болжээ.

Анхны Боинг 777 онгоц 24 жил агаарт дүүлэхдээ 20,500 нислэг үйлдэж, 50 мянган цаг ниссэн байна. Боингийн шинэ загвар 777-9 тун удахгүй буюу ирэх жил нисч эхлэхээр төлөвлөжээ. “Кэтэй номхон далай” компанийг Боингийн онгоцуудыг хөгжүүлэхэд зөвлөгөө өгч, ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж байгаагаа Боингийн зүгээс илэрхийлсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Руперт Хогг “Манай 777-200 загвар хорь гаруй жилийн турш үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсэн учраас амраах цаг нь болсон. Манай компани 2021 оноос Боинг 777-9 загварыг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна” гэжээ. Түүнчлэн “анхны 777-200 загвар нисэх хүчин болоод арилжааны нислэгийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тайларласан байна.

“Пима эйр ба Спэйс” музейд 150 онгоц хадгалагдаж байна. Тэдгээрийн дунд анхны Врайт флайер, Дриймлайнер 787 зэргээс гадна цэргийн нисэх онгоцууд амралтаа аван байрлажээ.

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.