Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 ААН –ийг танилцууллаа. Монгол Улсын ТОП 100 ААН-ийн нэгээр “Скай Хайпермаркет” ХХК буюу та бидний мэдэх Имарт хайпермаркетийн хамт олон шалгарчээ.
“Скай Хайпермаркет” ХХК гүйцэтгэх захирал Л.Жавзмаа “Өнгөрсөн онд манай компанийн хувьд амжилттай жил байлаа. Ялангуяа хамт олон маань нийгэмд чиглэсэн сайн сайхан ажлыг санаачлан хийсэн байгаа. Ирэх наймдугаар сард Имарт хайпермаркетийн гуравдугаар салбарыг нээхээр ажиллаж байна. Сүүлийн үед эдийн засгийн уналттай, ханшийн өсөлттэй энэ үед манай компани үнийн хатуу бодлого баримталж, хямд байх үнийн бодлогыг барьж байгаа. Гэхдээ олон хүнсний чанар, аюулгүй байдалдаа улам анхаарч олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж ажиллах болно.
Ирэх наймдугаар сард Имарт хайпермаркетийн гуравдугаар салбарыг нээхээр ажиллаж байна
Хэрэглэгчиддээ дуулгахад Fresh бүтээгдэхүүн дээр 18 хүлэмжийн компани, махны гурван компанитай хамтран ажиллаж байгаа. Манай хамт олон дотоодын аж ахуйн нэгжүүддээ улам дэмжин ажиллах болно” хэмээн дурдлаа.
Монголын ТОП-100 ААН-ийн шагнал гардаж буй үеийн бичлэгийг эндээс хүлээн авч үзнэ үү.