СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-17

Хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, хүнсний үзэсгэлэн худалдаа болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг энэ сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Манай улсад анх удаа хүүхдэд зориулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, хүнс, тоглоом, хувцас гэх мэт зүйлсийг тус үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд танилцуулж, борлуулах гэнэ.

Энэхүү үзэсгэлэн худалдааны талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр болж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, тус яамны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, МҮХАҮТ-ын газрын дарга Ч.Цэцэгмаа, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны захирал А.Энхцэцэг, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах нар оролцов.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “” хэмээн онцлон хэллээ.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны захирал А.Энхцэцэг “Засгийн газрын тогтоолоор монгол хүүхдийн цүнх, гутал, хүнс, ширээ сандал, тоглоомын үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг дэмжсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх үзэсгэлэн худалдаа болж буйд сайшаалттай. ” хэмээв.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор .

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;

Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;

“Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг;

Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;

Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;

Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”;

Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;

Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;

“Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг;

Хүүхдүүдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах;

Үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид оролцоно гэдгийг зохион байгуулагч нар онцолж байлаа.

Үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдэд өгөх боломж:

Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй;

Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн эвэнт арга хэмжээ зохион байгуулах;

Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах;

Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэр дэвшүүлэх:“Хүүхдэд зориулав” Гран при;

“Хүүхдэд зориулав” Экспортын шилдэг бүтээгдэхүүн;

“Хүүхдэд зориулав” Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн;

“Хүүхдэд зориулав” Шинэ бүтээгдэхүүн.

Үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” хэлэлцүүлэгт оролцох.

Үзэсгэлэн худалдааны дараа гарах “Хүүхдэд зориулав” бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ оруулах /үнэ төлбөргүй/.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.