Энэтхэгийн далайд байдаг Австралийн Кокосын арлуудын нэгээс 414 сая ширхэг хуванцар хог хаягдал олджээ. Үүний дунд сая ширхэг гутал, 370,000 шүдний сойз байсныг судлаачид мэдээлсэн байна.
Scientific Reports сэтгүүлд нийтэлснээр алслагдсан жижиг арлаас олдсон хог хаягдлыг 238 тн байсан гэжээ. Уг арал дээр 500 орчим иргэн амьдардаг ажээ. Ихэнхид нь хүн амьдардаггүй 27 арлын цогцолбор Австралийн Перт хотоос 2,750 км-т байдаг юм.
Судлаачдын хэлснээр эдгээр хог хаягдлын дийлэнх нь нэг удаагийн хэрэглээний лонх, аяга, соруул, гутал, сандал байжээ. Судалгааг ахалсан Тасманийн их сургуулийн далай тэнгисийн экологи судлаач Женнифер Лаверс “хуванцар хог хаягдал далай тэнгисийн эко системд маш ноцтой хор хөнөөл учруулж байгааг харуулж байна. Энэ бол хамгийн энгийн жишээ” гэжээ.
Дэлхийн далай тэнгисийн орчинд 2010 онд дангаараа 12,7 сая тн хуванцар хог хаягдсаны дотор 5,25 их наяд ширхэг хуванцар хэрэглэл байжээ.
Эх сурвалж: www.cnn.com