Blue Sky Tower-ын гурван давхарт “Шинэ боломжийг хамтдаа нээцгээе” уриатай, ХНХЯ, ШУТИС-ийн төгсөгчдийн холбоо, MJC компанийн хамтарсан "JOB EXPO-2019" хөдөлмөрийн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдөр, маргааш үргэлжлэх энэхүү яармагт Монгол улсын Топ-30 гаруй байгууллагын 1200 ажлын байр нээлттэй зарлагдаж байгаа юм.
Тухайлбал, "Таван богд групп" ХХК 300 гаруй, "Скайтел" 12, АПУ ХК арав орчим, Шунхлай мөн арав орчим, 21 аймагт шилэн кабелийн үйлчилгээг хангадаг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 6 чиглэлд (орон нутгийн салбартаа ч) ажлын байр зарласнаа танилцуулж байна.
"Шангри Ла" зочид буудал гэхэд шинэ ажлын байруудаа зарласнаас гадна зуны амралтаар ажиллах боломжийг залууст олгож байгаагаа зарлажээ.
Ажил олгогчдын амлаж байгаа ажлын байрнуудын цалин 600 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн хооронд байна.
Маргааш өндөрлөх хөдөлмөрийн яармагт та бүхнийг амжиж очихыг урьж байна.