УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн төрсөн дүү Ц.Батсүх ШШГЕГ-аас таван өрөө байрыг 13 сая төгрөгөөр авсан баримт өнөөдөр дэлгэгдсэн. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүний хүү Н.Анхбаяр Австрали улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад дэмжигдэж, нэр нь Монгол улсын Ерөнхийлөгчтд өргөн баригдлаа. Мөн түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр нийт 17 үл хөдлөх хөрөнгө байна гэсэн мэдээлэл тархаад буй. Энэ бүхний талаар түүнээс лавлалаа.
-Хүүгийн маань хувьд Гадаад яаманд олон жил ажилласан. Салбарын сайд нь түүнийг Элчин сайдад нэр дэвшүүлснийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжээд, Ерөнхийлөгч рүү явж байгаа юм билээ.
Тэр жолооч дүүтэй холбоотой байрны хувьд ШШГЕГ өөрийн орлогоор орон сууц барьж, ажилчдадаа үнэгүй байр олгодог. Хөрөнгөө босгохын тулд зарим байраа зардаг юм билээ. Тэр дагуу 127мкв байрыг 13 биш, 45 сая төгрөгөөр авсан. Үүнийг АТГ шалгаад хэрэгсэхгүй болгосон.
Эхнэр, хүүхдүүдийн нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө байна гэдэг. Энэ бас худлаа. Нас барсан хөгшчүүлийн маань хоёр байрыг оруулсан байна лээ. Хэдэн зогсоол байдаг, тэрийг байр болгож зориуд тоог нь нэмсэн байна лээ. Хотын төвд нэг байр бий. Хөвгүүдийн маань нэр дээр нэг, нэг байр бий. Гурван зуслангийн байшин бий. Энэ талаар зөндөө бичсэн. Ийм л юм.
-Та одоо нөгөө түрээсийн байрандаа амьдарч байна уу?
-Миний хаана байх чамд ямар хамаатай юм...