СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-27

Оросын 12 компанийг хар жагсаалтад орууллаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

АНУ-ын Засгийн газар гадаад бодлогын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх Оросын 12 компани, корпорацийн эсрэг хориг тавилаа. Хориг тавьсан компаниудтай Америкийн бизнес эрхлэгчид худалдаа наймаа эрхлэх эрхгүй болж байна. Хар жагсаалтад Оросын Нэгдсэн нисэх хүчний корпораци, Вектор судалгааны институти, Нилко групп барилгын корпораци, Инфотек групп, Сайрус систем, Вега институти зэрэг мэдээлэл технологийг хөгжүүлж ирсэн томоохон групп корпорациуд багтжээ. Шинээр хар жагсаалтад орсон 12 компанийн зарим нь Иран, Беларусийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Америкийн Засгийн газар тэднийг цахим халдлагад гол үүрэг гүйцэтгэдэг байж магадгүй гэж үзжээ. Мөн Оросын тэнгисийн цэрэг, нисэх хүчинд тоног төхөөрөмж ханган нийлүүлж дэмжлэг өгч байна гэжээ.

Эх сурвалж: www.rt.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.