Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэхгүй хоёр ч удаа хойшлуулаад байгаа юм. Тиймээс Эдийн засгийн байнгын хороон дарга Ж.Ганбаатараас хэзээ хэлэлцэхийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар:
-Байнгын хорооны хурлаар ямар асуудал хэлэлцэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл оруулж ирдэг. Одоогоор Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирээгүй байна.
-Та Байнгын хороон даргын хувьд санал оруулж болно шүү дээ?
-Ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгээгүй байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санал дүгнэлтээ ирүүлээгүй учир Байнгын хороогоороо хэлэлцэж болохгүй байна. Надаас давчихсан асуудал л даа. УИХ-ын дарга хэлэлц гэвэл Байнгын хороо хэлэлцэхэд бэлэн.