МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд хоёрт хариуцлага тооцож, таван жил хүртэлх хугацаагаар намаас дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулга авлаа.
-УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэж Хяналтын хороо зарласан гэж би ойлгосон. Гэхдээ УИХ дахь намын бүлэг Хяналтын хороог буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би Д.Батбаатар даргатай хоёр ч удаа ярьсан. УИХ-ын гишүүн УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр үг чөлөөтэй хэлэх эрхтэй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй.
Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгойд бичиг өгөхдөө хууль зөрчсөн зүйл байхгүй. Улсын нууц задруулаагүй. Тийм учраас ийм шийдвэр гаргаж болохгүй. Энэ шийдвэрээ эргэж хараач ээ гэдгийг Хяналтын хороонд мэдэгдсэн. Намын хяналтын хороо арай л хурдан хуралдаж, яаруу шийдвэр гаргасан байна. Байнгын хороо хуралдах бүрт, үг хэлэх бүрт нь ийм шийдвэр гаргаад байж болохгүй.
-Оюутолгойн ажлын хэгсийн дүгнэлтийг яагаад хэлэлцэхгүй удаад байгаа юм бол?
-Оюутолгойн ажлын хэсгийг дүгнэлтийг ирэх Даваа гаригт авч хэлэлцэнэ.