Японы мэргэжлийн сумо бөхийн тав дахь өдрийн барилдаан башёг уналгүйгээр тэргүүлэгчдийн хувьд өөрчлөлт гарсангүй бүгд ээлжит учраануудаа төвөггүйхэн давлаа.
Рэйва он тооллын анхны башёд түрүүлэх зорилгоо мэдэгдэж байсан их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдаагүй. Мөн ид ирэн дээрээ байгаа озеки цолтойгоор башёд барилдсан Такакэйшо башёгийн дундаас бэртэл авч барилдахгүй болсон нь энэ башёд түрүүлэх бөхчүүдийн таамаг эвдэгдсэн гэхэд болно.
Уламжлал ёсоор Монгол хүү түрүүлэх ч тэр бөх хэн байх бол?