Ирэх бямба гарагаас Соёлын төв өргөөнд цоо шинэхэн жүжиг тавигдаж эхлэхэд бэлэн болжээ. Хятадын нэрт зохиолч Цао юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-нд нээлтээ хийхээр болжээ.
“Шинэ үе” продакшны шинэ уран бүтээлийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, гол дүрд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Н.Ариунболд нар тоглосон байна. Өнөө цагт үгүйлэгдэж байгаа хүний мөн чанарыг “Буйд нутаг” драмын жүжиг хөндөн гаргах гэнэ. МУГЖ Н.Ариунболд “Бие биенийгээ гэсэн хүмүүс хоорондын харилцаа юугаар дутдаг. Хүний үйлийн үр буцаад өөрт болон үр хүүхэд нь ирдэг шүү гэдгийг тод томруунаар харуулахыг зорьсон байгаа” гэлээ. “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-наас СТӨ-нд тоглогдож эхэлнэ.