СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зоогийн газар андуурч 6,000 ам.долларын үнэтэй дарсаар үйлчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Английн Манчестер хотод байдаг Hawksmoor зоогийн газрын үйлчлүүлэгч санамсаргүй тохиолдлоор захиалснаасаа хэд дахин үнэтэй тансаг дарс амталжээ. Үйлчлүүлэгч 260 фунт стерлинг буюу 335 ам.долларын үнэтэй 2001 оны Chateau Pichon Longueville Comtesse de Lalande дарс захиалсан боловч үйлчлэгч түүнд 6,000 ам.долларын үнэтэй дарсаар үйлчилсэн байна.

Зоогийн газар хэт ачаалалтай, үйлчлүүлэгч ихтэй үед энэ мэтчилэн алдаа гарах нь байдаг л зүйл гэж үзжээ. Үйлчлүүлэгч захиалсан дарсаа анзааралгүй ууж байхад зохион байгуулагчдын нэг ирж түүнд учрыг нь тайлбарласан байна.

Hawksmoor зоогийн газрын албан ёсны Твиттер хуудсанд “өнөө орой бид санамсаргүй байдлаар 2001 оны Chateau Le Pin Pomerol дарсаар үйлчиллээ, үйлчлүүлэгч нар маань үдшийг сайхан өнгөрөөсөн гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ. Мөн “манай ажилтнуудын зүгээс алдаа гаргасан ч энэ бол байдаг л зүйл, та нартаа хайртай шүү” гэжээ.  

 

 

2001 оны Chateau Le Pin дарс нь зоогийн газрын цэсны хамгийн ховор, үнэтэй дарсны жагсаалтын дээд талд байдаг ажээ. Уг дарсыг шүүмжлэгч, амтлагч Роберт Паркер Жр 2001 оны ховор шигтгээ болсон тансаг амттан хэмээн үнэлсэн байдаг юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.