СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ дундаж орлогын хавханд 25 жил болж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Хятад Улс гадаад ертөнцөд үүдээ нээж, эдийн засгаа хөгжүүлэхээр өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу сүүлийн 40 жилд тус улсын ард түмний ахуй амьдрал ихэд өөрчлөгджээ. Тус улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орны нэг болсноор жирийн иргэд эдийн засгийн өсөлтөөс үлэмж ашиг хүртэж, дундаж давхаргынхны цоо шинэ үеийг төрүүлээд буй. . Дэлхийн хүн амын тавны нэгийг эзлэх Хятад тун удахгүй чинээлэг дундаж давхаргын тоогоороо тэргүүлэхэд ойрхон байна.

Одоогийн байдлаар . НҮБ-­ын Хүн амын сан, “Голдман Сакс” зэрэг байгууллагын тооцоолсноор 2030 он гэхэд Хятадын хүн амын олонх нь чинээлэг дундаж давхаргын ангилалд багтахаар байгаа юм. Иргэдийнх нь банкин дахь нийт хуримтлалын хэмжээ л гэхэд найман их наяд юаниар хэмжигдэж байна. Хэдийгээр тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарсан ч дундаж давхаргад төдийлэн нөлөө үзүүлэхгүй байгаа гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Хятадын томоохон хот суурингийн оршин суугчид 1980 онд хүн амын ердөө 19 хувийг эзэлж байсан бол 2017 онд 58 хувь хүртлээ өссөнөөс үзэхэд тус улсын дундаж давхаргынхан хэчнээн хурдаар өнөр олуулаа болсон нь харагдана.

2000 онд Хятадын хүн амын дөрөвхөн хувийг олон талаар боломжийн амьдралтай дундаж давхаргынхан эзэлж байсан бол 2018 оны байдлаар энэ тоо 30 хувь хол давжээ. “McKinsey & Company” судалгааны байгууллагын тооцоогоор Хятадын хот суурин газрын оршин суугчдын 76 хувь нь 2022 он гэхэд дундаж давхаргынхны бүслүүрт багтах төлөвтэй байна. Тэдний өрхийн жилийн дундаж орлого 9­34 мянган ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж дээрх компани тооцоолжээ. Хөгжингүй болон хурдтай хөгжиж буй бусад орны дундаж давхаргынхантай харьцуулахад Хятадын дундаж дээд давхаргын орлого хэдий бага ч дэлхийн хамгийн их хүн амтай улсад жилийн 100-500 мянган юань буюу 75 мянга хүртэлх ам.долларын орлоготой, дунджаар гурван гишүүнтэй 140 сая өрх байна гэдэг улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий дахины эдийн засагт хангалттай сайн үзүүлэлт юм. Ажиглагчдын онцолдгоор чухам тэдний ард буй өнөөдрийн их хотын амьжиргаа доогуур иргэд маргаашийн дундаж давхаргынхны эгнээг улам бүр тэлэх нь гарцаагүй.

. 2009 онд Хятад нь Герман Улсыг ардаа орхиж, дэлхийн хамгийн том экспортлогч болсон төдийгүй дэлхийн хоёрдогч том импортлогч. Дэлхийн банкны таамагласнаар 2030 онд экспортын хэмжээ нь 20 хувьд хүрэх юм. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн Хятадын эдийн засаг дээрх хурдаараа хөгжвөл энэ зууны дунд үе гэхэд эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны нэг болох юм.

аж. Ингэснээр тус улс жижиглэн худалдааны салбарт дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох юм. Хятадын нэмүү өртөг шингэсэн худалдаа, аж үйлдвэрлэл, техник технологи, үйлчилгээний салбарууд бүгд жилээс жилд хурдтай өсч, байгаагаас харахад ч дундаж давхаргынхны цоо шинэ “арми” айсуй байгаа нь нэгэнт баттай болжээ.

Гэхдээ нөгөө талаас ингэж дундаж давхарга хурдацтайгаар хүрээгээ тэлснээр дунд орлогын хавханд орох эрсдэлтэйг шинжээчид онцолж байна. Энэ хавхнаас гарах хэцүү гэдэг нь олон жишээн дээрээс харагддаг. Дэлхийн банкны судалгаагаар 1960 оны үед хавханд орсон 101 орноос 40 жилийн дараа 13 орон дээд орлоготой болж хувирсан байгаа юм. Харин 88 улс дундаж орлоготой улс гэсэн ангилалдаа үлдсэн. Хятадын хувьд ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөнөөс үүдэж, өмнө нь Хятадад хямд ажиллах хүчийг нь харж гаднын хөрөнгө оруулагчид орж ирж байсан бол одоо хөрөнгө оруулах нь буурчээ. Ажилчдынх нь цалин өндөр, тоолуур өндөртэй хурдны зам нь өртөг их шаарддаг гэх мэт олон асуудал үүссэн.

Ерөнхийдөө БНХАУ-­ын одоогийн хүрээд буй дундаж орлогод Бразил, Турк зэрэг орон 1970-­аад оны үед хүрчихсэн байх жишээтэй. Хэрэв Бээжин дундаж орлогын хавхнаас гарч чадахгүй бол ирээдүйд Бразил, Туркийн ирээдүйг давтах эрсдэлтэйг ажиглагчид онцолж байгаа юм. Хятадын Сангийн сайд асан Луй Живей хамгийн анх БНХАУ-­ыг дундаж орлогын хавханд ороод байгааг анхааруулж байжээ. Сингапур, Хонконг, Өмнөд Солонгос зэрэг нь хөгжиж буй эдийн засагтай орнууд өндөр болон дундаж орлоготой байхын тулд тэмцэж байгаа дүр зураг ер нь л ховор тохиолддог.

ДУНДАЖ ОРЛОГЫН ХАВХ ҮҮСЭХ ШАЛТГААН

Дэлхийн банкны хийсэн судалгаанаас үзэхэд экспортын өрсөлдөх чадварыг бууруулж, цалингийн зардлыг өсгөснөөс үүдэж дундаж давхаргын хавх үүсдэг байна. Цалингийн өсөлт экспортын зарим салбарыг гэмтээх эрсдэлтэйг зарим орны жишээн дээрээс мөн харж болох юм. Үүнээс гадна дундаж орлогын хавхыг улс төрийн бүтэлгүйтлийн үр дүн байж болох юм гэсэн таамаг дэвшүүлдэг шинжээчид ч байна. Гэхдээ нөгөө талаас дундаж орлогын хавхыг тодорхойлох нэгдсэн нэг тодорхойлолт, тодорхой онол байхгүй аж. Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед Үндэсний аюулгүй байдлын консулын Ази тив хариуцсан тэргүүн Эван Модерас “Хэрэв БНХАУ дундаж орлогын хавхнаасаа гарч чадвал өндөр орлоготой улс болоход ердөө таван жил л байхад хангалттай” хэмээсэн байдаг. Мөн тэрбээр Сингапур,Тайвань, Өмнөд Солонгос зэрэг улс өндөр орлоготой орнуудын эгнээнд нэгдэхээсээ өмнө дундаж орлогын хавханд дунджаар 23­29 жил гацсан байдаг. БНХАУ дундаж орлоготой орны тоонд 25 жилийн өмнө шилжсэн. Тэгэхээр БНХАУ­-ын өндөр орлоготой орон болох цаг нь хэдийнэ болсон” гэдгийг онцолжээ.. 

Эх сурвалж:

https://www.weforum.org/agenda/2016/02/can-china-escape-the-middle-income-trap/

https://asiasociety.org/new-york/china-may-be-running-out-time-escape-middle-income-trap

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.