СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тереза Мэй огцрох өдрөө товлож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британи улс Европын Холбооноос өрх тусгаарлах төлөвлөгөө Парламентын гишүүдээс дэмжлэг авч чадахгүй байгаа тул Ерөнхий сайд Тереза Мэй огцрох нь тодорхой харагдаж байсан юм. Брексит буюу Европын Холбооноос гарах төлөвлөгөөг дахин танилцуулж Парламентад санал хураах хугацааг сунгаж ирэх зургадугаар сарын эхний долоо хоногт болгосон. Уг санал хураалтын дараа

Хатагтай Тереза Мэй өчигдөр Парламентын гишүүдтэй уулзаж тэдний огцрох шаардлагын хариуд дээрх тохиролцоонд хүрчээ. Ирэх зургадугаар сарын эхэнд болох Брекситийн санал хураалт бүтэлгүйтвэл гурав дахиа Парламентын дэмжлэгийг авч чадахгүйд хүрнэ. Өнгөрсөн жилийн сүүлчээр Консерватив намаас төлөөлөн Парламентад сууж буй гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураалт явуулахад тэрээр тэсч үлдсэн юм.

Тереза Мэйн дараагийн залгамжлагчийг сонгох сонгуульд Консерватив намаас Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон нэр дэвшихээ зарлаад байна. Тэрээр Тереза Мэйн зохион байгуулсан Брекситийн зөвшилцлийг стратегийн ач холбогдолгүй хэмээн үзэж хурцаар шүүмжлэгчдийн нэг юм. Одоогоор

 

Борис Жонсон

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.