СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-09-27

Дэлхийн их дээд сургуулиудын шинэчилсэн жагсаалт

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Лондоны “Times Higher Education сэтгүүл жил бүр дэлхийн их, дээд сургуулиудыг чанараар нь жагсааж танилцуулдаг. Энэ нь гадны их, дээд сургуульд суралцахаар сонирхож байгаа иргэд төдийгүй гадаад руу хүүхдүүдээ сургах сонирхолтой эцэг эхчүүд гээд хүн бүрт хэрэгцээтэй мэдээлэл болдог.

Энэ жилийн жагсаалтад Азид Хятадын их дээд сургуулиуд тэргүүлж, Францын Сорбонне их сургууль шинээр хүч түрэн орж иржээ. Хятадын Циньхуа Их сургууль Сингапурын Үндэсний их сургуулийг давж Азийн хамгийн шилдэг их сургуулиар нэрлэгдсэн байна. 2011 оноос хойш “Times Higher Education” сэтгүүл их, дээд сургуулиудыг заах аргазүйн чанараар жагсаахад анх удаа Хятадын сургууль Азид тэргүүлж, дэлхийн жагсаалтын 22 дугаарт бичигджээ. Харин Сингапурын үндэсний их сургууль 23 дугаарт орсон байна. Шинэчилсэн судалгаагаар  эхний 20-д жагссан сургуулиудыг танилцуулья.

1.    Оксфордын их сургууль – Их Британи

2.    Кэмбрижийн их сургууль – Их Британи

3.    Стэнфордын их сургууль – АНУ

4.    Массачусеттсын технологийн институт – АНУ

5.    Калифорнийн технологийн институт – АНУ

6.    Харвардын их сургууль – АНУ

7.    Прийнстоны их сургууль – АНУ

8.    Йелийн их сургууль – АНУ

9.    Лондоны эзэн хааны коллеж – Их Британи

10. Чикагогийн их сургууль – АНУ

11. Цюрихын их сургууль – Швейцарь

12. Жонс Хопкинсийн их сургууль – АНУ

13. Пеньсилванийн их сургууль – АНУ

14. Лондоны их сургууль, коллеж – Их Британи

15. Берклигийн Калфорнийн их сургууль – АНУ

16. Колумбын их сургууль – АНУ

17. Лос Анжелесын Калифорнийн их сургууль – АНУ

18. Дюкийн их сургууль – АНУ

19. Корнеллийн их сургууль – АНУ

20. Мичиганы их сургууль – АНУ

Кэмбрижийн их сургууль

 

 

Хятадын Циньхуа их сургууль

 

Оксфордын их сургууль

 

Дэлхийн шилдэг хорин их дээд сургуулиуд ихэвчлэн АНУ, Их Британийн сургуулиуд байгааг та бүхэн харлаа. Монголчуудын зорих дуртай Автсрали улсын Мэльбурнийн их сургууль 32 дугаарт, Австралийн Үндэсний их сургууль 49 дүгээрт байна. Харин Бээжингийн их сургууль, Хонконгийн их сургууль болон Хонконгийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Токиогийн их сургуулиуд эхний 50 шилдэг сургуульд багтжээ.

Эх сурвалж: www.timeshighereducation.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.