Өчигдөр орой 21.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт галт тэрэг машинтай мөргөлдлөө гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу хэргийн газар дээр очиход уг ослын улмаас хоёр хүн нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.