Герман улсын цагдаа нар туршилтын жолоодлогын үеэр 2,2 сая ам.долларын үнэтэй Ferrari автомашиныг хулгайлж зугтсан эрэгтэйг эрэн сурвалжилж байна. Сэжигтэн 1985 Ferrari 288 GTO загварын машиныг худалдаж авах гэж байгаа мэт дүр эсгэж худалдааны төлөөлөгчтэй уулзжээ. Дүрэм ёсоор худалдааны гэрээ байгуулж мөнгөө төлөхөөс өмнө үйлчлүүлэгч туршилтаар унаж үзэхээр яваад тэр чигтээ зугтаасан гэж Дуссельдорфын цагдаа мэдэгдсэн байна.
Хулгайд алдсан Ferrari 288 GTO загвар нь олон тоогоор үйлдвэрлэгдээгүй, цөөн тоогоор үйлдвэрлэсэн байдаг ба 1984-1987 оны хооронд ердөө 272 ширхгийг худалдаанд гаргасан байдаг юм. Өнгөрсөн нэгдүгээр сард дуудлага худалдаагаар хулгайд алдагдсан ховор загваруудын нэгийг 3,3 сая ам.доллараар зарсан байна. Ferrari-н 1980-аад онд үйлдвэрлэсэн цөөн тооны сонгодог загварын автомашинуудын нэг учраас хууль бусаар наймаалах төдийлөн амаргүй. Уг машин нэгэн үед Formula 1-ийн нисгэгч Эдди Ирвиний унаа байжээ. Хулгайд алдагдсан машиныг цагдаа нар Гревенбройч тосгоны гараашид нуусан байсныг олсон ч сэжигтнийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: www.cnn.com