Америкийн уран барималч Жеф Күнсийн “Туулай” нэртэй баримал лхагва гарагт Нью-Йоркод болсон дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоожээ. “Туулай” нь орчин цагт амьдарч буй уран бүтээлчдийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэтэй бүтээл болж байна.
Ойролцоогоор метр орчим өндөр уран бримал 91 сая ам.долларын үнэ хүрчээ.
Зургаан сарын өмнө Дэвид Хокнийгийн “Уран бүтээлчийн хөрөг” буюу “Усан сан дахь хоёр төрх” нэртэй зураг 90,3 сая ам.доллараар зарагдаж дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн орчин цагийн уран бүтээлчийн бүтээлээр нэрлэгдээд байсан юм. Жеф Күнсийн “Бөмбөлөгөн нохой” баримал 2013 онд 58,4 сая ам.долларын үнэ хүрч тухайн цаг үедээ мөн дээд амжилт тогтоож байжээ.
Christie’s дуудлага худалдааг зохион байгуулагчид нүүргүй дэггүй туулайн баримал дээд тал нь 50-70 сая ам.долларт хүрнэ хэмээн таамаглажээ. Гэвч үнэ хаялцаж эхэлсэн 10 минутад хэдий нь 80 сая ам.долларыг худалдан авагчаас санал болгосон байна. Уг баримлыг урлаг судлаачид 20 дугаар зууны урлагийн гайхалтай содон бүтээлүүдийн нэг гэж үздэг.
Өнгөрсөн шөнийн дуудлага худалдаагаар 50 гаруй уран бүтээл зарагдаж 540 сая ам.долларын ашиг цуглуулжээ. Роберт Раушенбэргийн “Buffalo 2” уран зураг 89 сая ам.долларт хүрч уран бүтээлчийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээлээр нэрлэгдсэн байна. Мөн Луйс Боржесын “Аалз” баримал 32 сая ам.доллараар зарагджээ.
Эх сурвалж: www.cnn.com