СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-05-16

LIVE: Ц.Даваасүрэн: Би Ерөнхийлөгчийн айлчлалд багтаагүй ч "Нэг бүс-Нэг зам" уулзалтад оролцсон нь үнэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

У.Хүрэлсүхийн засгийн газрын нэг сайд 10.0 сая ам долларын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д айлчлах үеэр хамт явсан сайд холбоотой байж магадгүй гэсэн мэдээллийг өгсөн билээ. Тус айлчлалд багтаж явсан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

"Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчилсан албан ёсны бүрэлдэхүүнд бол би байгаагүй. "Нэг бүс нэг зам" уулзалтад оролцсон нь үнэн. 10 сая доллар гэдэг санаанд багтамгүй том тоо байна. Ийм их хэмжээний мөнгө гэдэг өөрөө худлаа мэдээлэл юм биш үү. Хараад байхад дөхөж байгаа сонгуультай холбоотой ийм мэдээлэл гаргаад байж магадгүй." гэлээ.

- Таныг 10 сая долларын авлигад хардах нэгэн байна?

-Хардах нь чиний эрх. Сая бол гүтгэлээ. Энэ нь дараа дараагийн гүтгэлэгээс хамгаалж өгч байгаа нь сайн хэрэг. Худал гэдэг нь нотлогдвол үнэнд гүйцэгдэнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.